УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД
"Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогчид нь “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 5.7, 5.8,5.9 дэх заалтад тус тус заасны дагуу арилжаа бүрийн дараа дэнчинг буцаах эсхүл дараагийн арилжаанд оролцох зорилгоор Биржийн дансанд үлдээх хүсэлтээ Comex арилжааны системийн Дэнчин хэсгийн Дэнчин зарлагын хүсэлт хэсэгт цахимаар ирүүлж байхыг мэдэгдье.
Дэнчин зарлагын хүсэлт ирүүлээгүй тохиолдолд дэнчингийн үлдэгдлийг харилцагч дараагийн арилжаанд оролцохоор үлдээсэнд тооцно.
Санал, хүсэлт, тодруулах зүйлсийг Comex системийн Санал хүсэлт хэсэгт болон биржийн төлбөр тооцооны settlement@mse.mn цахим шууданд ирүүлнэ үү.
Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 48582.17 | -67.32 |
MSE A Индекс | 17660.73 | 0 |
MSE B Индекс | 14413.16 | 0 |
Тус компани нь тогтоолын хавсралтад заасан нөхцлийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал нийт гаргасан хувьцааны 5 (тав) хүртэл хувь буюу 31,215,080 ширхэг энгийн хувьцаанаас хэтрэхгүй хэмжээний хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар болсон байна.
Энэ өдөр нийт 1,956,603,457 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.06.12) дараах симболтойгоор эхэлнэ.