• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.56

( 68.89 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.56 68.89
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Тавигдах ерөнхий шаардлага

МХБ ХК-д гишүүнээр элсэх компаниуд нь дараах шаардлагуудыг хангасан байна.

  1. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.
  2. Үйл  ажиллагаагаа  тогтвортой,  тасралтгүй  явуулах  дунд  хугацааны бизнес төлөвлөгөөтэй байх.
  3. Өөрийн хөрөнгийн хэмжээ нь Хорооноос тогтоосон хэмжээг хангаж байх “Гишүүнчлэлийн журам”-ын 2.1.2-д заасан хөрөнгийн хэмжээний гурваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр үйл ажиллагааны эрсдлээс хамгаалах сан байгуулсан байх.
  4. “Гишүүнчлэлийн журам”-ын Хавсралт  4-т  заасан  үйлчилгээний  хөлсийг  төлсөн байх
  5. Хөрөнгийн   зах   зээлд   мөрдөгдөж   буй   хууль   тогтоомжтой   бүрэн танилцсан, тэдгээр хууль тогтоомжийг мөрдөн ажиллах, харилцагчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхийг тус тус баталсан баталгааг гаргасан байх. 
  6. Харилцагчдын үнэт цаасны бүртгэл тооцоо, арилжаа, төлбөр тооцооны мэдээллийг түргэн, шуурхай боловсруулж гаргах програм хангамжтай байх
  7. “Гишүүнчлэлийн журам”-ын Хавсралт 3-т заасан шаардлагуудад нийцсэн ажлын байр, техник, тоног төхөөрөмжөөр хангагдаж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байх. 
  8. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,  зөвшөөрөл олгох, бүртгэх журамд заасан мэргэжлийн боловсон хүчний шаардлагыг хангасан байх.
  9. ”Гишүүнчлэлийн журам”-ын 2.1.1.9-д заасан дотоод үйл ажиллагаандаа дагаж мөрдөх журмуудыг боловсруулсан байх.

 

Дараах тохиолдолд Биржийн гишүүнээр элсүүлэхээс татгалзана:

  1. Бичиг баримтын зөрчилтэй, худал, төөрөгдүүлсэн, алдаатай эсхүл хоорондоо зөрүүтэй  мэдээлэл агуулсан, Биржээс өргөдөлтэй холбогдуулан шаардсан мэдээллийг бүрэн ирүүлээгүй.
  2. Гишүүнээс  хасагдсан  компани  нь  дахин  гишүүнээр  элсэх тухай өргөдлийг 6 сарын дотор Биржид гаргасан.
  3. Өргөдөл гаргагч гишүүнээр элсэж, үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх нь түүний эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, толгой компанийн үйл ажиллагаатай харшилж, сонирхлын зөрчил үүсгэнэ гэж үзсэн.
  4. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр гишүүнээр элсүүлэхээс татгалзсан компани нь 1 жилийн дотор дахин гишүүнээр элсэх хүсэлт гаргасан.

Биржийн  Гүйцэтгэх  захирал  нь  гишүүнээр  элсүүлэхээс  татгалзсан шийдвэрийг тайлбарын хамт өргөдөл гаргагч этгээдэд бичгээр хүргүүлнэ.


Холбоо барих:

Хяналт шинжилгээний алба

Монголын Хөрөнгийн Бирж
Хаяг: Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: (+976)-11-313747-(2122)
Факс: (+976)-11-325170
Веб хуудас: www.mse.mn
И-мэйл: membership@mse.mn