• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 540,867,099 төгрөгийн үнийн дүн бүхий 842,539 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +14.63%), Женко тур бюро ХК (JTB +11.47%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Евроазиа Капитал холдинг ХК (SUN -14.89%), Хөвсгөл хүнс ХК (HHS -10.92%), Ариг гал ХК (EER -6.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 29,102 ширхэг нэгж эрх 10,274,591 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,366 ширхэг үнэт цаас 136,313,730 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,785 ширхэг үнэт цаас  278,500,000 төгрөгөөр, 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 150 ширхэг үнэт цаас 15,000 ам.доллар буюу 53,456,100 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,599,406,512 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,599,406,512 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,633,013,760 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.16% хувиар өсч, 54,869.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,161,127,444,196 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ