• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49182.95

( -293.49 -0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49182.95 -293.49
MSE A Индекс 18949.03 -41.57
MSE B Индекс 14504.7 -160.26

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-14 16:40:59

Энэ өдөр нийт 11,032,200,781 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН БАЙЦААГЧИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-10-14 14:12:18

Монголын хөрөнгийн бирж нь орон нутгийн иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлэг, сургалтын чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллана.

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-13 15:38:42

Энэ өдөр нийт 15,819,924,667 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД 2.0"-ЫН 3-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2023-04-06 09:38:20

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 100,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

Тус өрийн хэрэгслийн 3-р транч болох нийт 10 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий жилийн 18 хувийн хүүтэй "Инвескор бонд 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

”Инвескор Бонд”-ын үндсэн андеррайтераар "Таванбогд Капитал ҮЦК” ХХК ажилласан бөгөөд арилжааны системд нийт 100,000 ширхэг буюу 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 80 хөрөнгө оруулагчийн 81 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

 Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ