• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ВАЛЮТЫН ФЬЮЧЕРС, ОПЦИОН АРИЛЖААНЫ ЖУРМЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2014-10-01 15:42:32
Валютын фьючерс, опцион гэрээний арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд Дэлхийн шилдэг стандартад нийцүүлэн арилжааны журмын төслийг боловсруулж байна.
 
Манай улсын хувьд энэ төрлийн арилжааг явуулахад зайлшгүй шаардлагатай мэргэжлийн байгууллага болох Дундын эрсдлийн удирдлагын байгууллага буюу Central Counterparty Clearing (CCP)  хараахан үүсэн байгуулагдаагүй байгаа юм. Монголын хөрөнгийн бирж нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Лондонгийн хөрөнгийн биржтэй  байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус байгууллагыг шинээр Монгол улсад үүсгэн байгуулахад Лондонгийн хөрөнгийн бирж мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхээр харилцан тохиролцсон юм. 
 
Монголын хөрөнгийн бирж нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс валютын фьючерс, опцион арилжааны журмын төслийг Төрийн өмчийн 10, хувийн хэвшлийн 20-н аж ахуйн нэгжид “Санхүүгийн эрсдлийн удирдлага ба Валютын гэрээний арилжаа” сэдвийн дор танилцуулга, хэлэлцүүлэг явуулахаар зорин ажиллаж байна.  
 
Өнөөдрийн байдлаар “Монгол Шуудан” ТӨХК,  “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-иудад  дээрх хэлэлцүүлгийг явуулаад байна.
 
Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ