• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХАС БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2023-07-24 11:35:31

"ХАС БАНК" ХК нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар нийт хувьцааныхаа 5.0% буюу 52,700,000 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөгийг татан төвлөрүүлсэн. 

Үнэт цаас гаргагч нь татан төвлөрүүлсэн 35.7 тэрбум төгрөгөөс үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардлыг хассан цэвэр дүнгээр банкны үндсэн бүтээгдэхүүн болох зээл олголтыг дараах байдлаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд: 

  1. Иргэдийн зээлийн багц 66% буюу 22.5 тэрбум төгрөг 
  2. Байгууллагын зээлийн багц 19% буюу 6.5 тэрбум төгрөг
  3. Санхүүгийн түрээсийн багц 15% буюу 5.1 тэрбум төгрөг

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: /2023.06.30-ны өдрийн байдлаар/

  • Иргэдийн зээлийн багц: 17.8 тэрбум төгрөг 
  • Байгууллагын зээлийн багц: 410.9 сая төгрөг
  • Санхүүгийн түрээсийн багц: 2.7 тэрбум төгрөг

Цэвэр санхүүжилтээс зарцуулагдаагүй үлдэгдэл 13,463,776,627 төгрөг байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ