• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

"ГОВИЙН ӨНДӨР" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-11 09:29:50

"Говийн өндөр " ХК-ийн хувьцаа эзэмшигч Паньд овогтой Батбаяр нь Компанийн тухай хуулийн 56.1 дэх заалт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах ажиллагааны тухай журмын 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргасан байна.

Санал гаргагчийн компанид эзэмшиж байгаа хувь, хэмжээ:   32.9% буюу 62,671 ширхэг

Хувьцаа худалдан авах үнэ:                                                          163 төгрөг 99 мөнгө

Худалдан авах тоо ширхэг:                                                            127,820 ширхэг буюу 67.1 %

Худалдан авах саналын эхлэх хугацаа:                                       2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр

Худалдан авах саналын дуусах хугацаа:                                     2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр:                 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Худалдан авах саналыг "БиДиСЕК ҮЦК" ХК-ийн 75551919 тоот утсаар, Паньд овогтой Батбаярын 99118803 тоот утсаар тус тус хүлээн авна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ