• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51516.33

( 289.81 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51516.33 289.81
MSE A Индекс 19453.46 -9.51
MSE B Индекс 14581.43 85.14

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-14 17:29:33

Энэ өдөр нийт 88,355,188,465 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ТОП 100” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-14 12:56:32

Энэхүү үйл ажиллагаанд ТОП 100 ААН-үүдээс нийт 30 гаруй компанийн төлөөлөл хамрагдсан бол Өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН, “Би ди өү аудит” ХХК, Ernst & Young аудитын компани болон, “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК, “Гүүдсек ҮЦК” ХХК зэрэг андеррайтерийн компаниуд хамтран ажиллалаа.

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-13 15:13:48

Энэ өдөр нийт 90,603,815,287 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-05-07 16:25:17

ХасБанкны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Банкны тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах зорилгоор “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг ХасБанкинд нэгтгэх хэлбэрээр ХасБанкийг өөрчлөн байгуулах тухай” шийдвэр гаргасан байна.

Хэрэв ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигч, уг өөрчлөн байгуулах асуудлаар эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй бол Компанийн тухай хуулийн 24.1 болон 53.1 дэх хэсэгт заасныг дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг ХасБанкнаас шаардах эрхтэй болохыг Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан болно.

Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнэ:                  681.52 төгрөг

Хүсэлт хүлээн авч эхлэх хугацаа:                                         2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:                                    2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал

Санал хүлээн авах хаяг: 

ХасБанк ХК-ийн төв байр:

  • ХасБанкны Төв Байр, ШХ 20A, 72, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

ХасБанкны бүх салбар, тооцооны төвөөр

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж хүлээн авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ