• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53397.84

( 919.02 1.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53397.84 919.02
MSE A Индекс 20101.39 204.88
MSE B Индекс 14132.89 -36.26

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД ИСТАНБУЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-07-08 17:28:22

БНТУ-ын Станбул хотноо үүсгэн байгуулагдсан “Borsa Istanbul” биржийн Дэд ерөнхийлөгч Гюзхан Гюлай болон Гадаад харилцааны мэргэжилтэн А.Нинжин нарыг Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд өнөөдөр /2024-07-08/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар оролцсон.

Энэ үеэр талууд хоёр орны хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгийн биржийн танилцуулга мэдээллийг харилцан солилцож, хойшид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдлөө.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ