• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“ПРЕМИУМ НЭКСУС” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-05 16:38:49

 “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн II ангилалд бүртгэлтэй “Премиум Нэксус" ХК 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

2024 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Зах зээлийн тэлэлт:

2024 оны 2-р улирлаар CU конвиниенс дэлгүүрийн тоо нийт 393-д хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21%-ийн өсөлттэй байна. Уг 2-р улиралд нийт 29 дэлгүүртэйгээр 11 аймагт үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн нь цар хүрээний хувьд үндэсний хэмжээний компани болох эхлэл тавигдсаныг илтгэж байна. 

Харьцуулсан дэлгүүрийн борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1-р улиралд 28% харин 2-р улиралд 33% өсөлттэй байгаа нь CU конвиниенс дэлгүүрийн бодит бойжилт явагдсаар байгааг илтгэж боломжит зэх зээлийн багтаамж байгааг онцолж байна. 

  • Шинэ бүтээгдэхүүн:

Премиум Нэксус ХК нь үйлчилгээнийхээ чанар стандартыг сайжруулж, үнэнч хэрэглэгчдээ нэмэгдүүлэх хүрээнд дараах зүйлсийг хэрэгжүүлэв:

CU Консепт дэлгүүрүүд:

  • Snack library: CU конвиниенс дэлгүүрийн анхны консепт дэлгүүр "Snack Library"-ыг 300 дахь салбарт нээгдлээ. Бусад салбаруудад худалдаалгадаггүй олон төрлийн шинэлэг сонголт бүхий амттангуудыг энэ салбараас сонгон худалдан авалт хийх боломжтой. 

  • Street food: CU конвиниенс дэлгүүрийн Street Food консепттэй дэлгүүр хүнсний 50 салбарт нээгдлээ. Зөвхөн уг салбараас олон төрлийн Street Food, өөрийн хүссэн амталгаагаар рамен хийж идэх боломжтой.

  • CU for Family: CU конвиниенс Хүннү 2222 салбар дэлгүүрт гэр бүлд зориулсан бүхий хэрэгцээг нэг дор бүрдүүлсэн  дэлгүүр боллоо. Бусад салбаруудад худалдаалгадаггүй  олон төрлийн шинэлэг, гэр бүлийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг сонгон худалдан авах боломжтой. 

Сентрал Фүүдс ХХК:

CU хоолны үйлдвэр нь нэгдсэн стандартын болон бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын тохирлын гэрчилгээг гардан авлаа​

  • MNS ISO 9001:2016,

  • MNS ISO 22000:2019,

  • MNS ISO 14001:2016,

  • MNS CAC RCP 1:2023,

  • MNS 4946:2019, ​

Нийт 5 стандартыг баталгаажуулсан анхны хоол үйлдвэрлэлийн байгууллага боллоо.​

Стора Централ ХХК:

Стора аппликэйшн нээлтээ хийж, Storepay хуваан төлөлтийн шийдлийг Стора-д амжилттай нэвтэрүүлсэн. Мөн түүнчлэн, Stora.mn-ээр дамжуулан Хятад улсаас хүссэн бараагаа захиалах боломжтой боллоо. Барилгын салбарт цоо шинэ шийдэл нэвтрүүлж, өөрийн хувийн хэрэгцээ, барилгын бригад, томоохон төсөл хэрэгжүүлэгч хэн бүхэн stora.mn платформоор дамжуулан ердөө 4 алхмаар өөрт хэрэгтэй бетон зуурмагийг захиалан, хүргүүлэн авах боломжийг 8 дахь удаагийн Төгс Бүтээгч эвент дээр Премиум Бьюлдинг Материалс ХХК-тай хамтран танилцууллаа. 

Чингис Шар Айраг ХХК:

Чингис шар айраг ХХК-иас хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлаа нэмэгдүүлэх үүднээс 2 литрийн хэмжээтэй шинэ төрлийн савлагааг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр эцсийн хэрэглэгчид Чингис шар айргийг зөвхөн худалдаалагдаж буй бар, ресторанд үйлчлүүлэх замаар хэрэглэхээс гадна, гэртээ, хөдөө орон нутгаар явах үедээ ч авах боломжтой боллоо.

Сэнтрал Коммерс ХХК:

Сэнтрал Коммерс ХХК нь Японы №1 Asahi Super Dry шар айргийг албан ёсны эрхтэйгээр 2023 оны 9-р сараас эхлэн Монголын хэрэглэгчдэд хүргээд байгаа билээ. 2024 оны 4-р сард Asahi super dry шар айргийн шинэ лимитэд хувилбар болох "Cherry blossom" савлагаатай шар айргийг танилцууллаа. Мөн түүнчлэн, орон нутгийн албан ёсны гэрээт борлуулалтын сувагтай болж, the Golden Duck брэндийн албан ёсны дистрибьютор боллоо.

Сентрал Кофе Рөүстинг ХХК :

2024 оны 2-р улирлаас эхлэн шинэ үрийн ногоон кофег гарал үүслээс нь импортлон, дэлхийн шилдэг Герман технологиор эх орондоо хуурч, CU-гийн 393 салбар дэлгүүрүүдээр хэрэглэгчдэд хүргэдэг боллоо.

  • Санхүүгийн үр ашиг:

2024 оны 2-р улиралд CU конвиниенс дэлгүүрийн цэвэр борлуулалт ₮146 тэрбумд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52%-ийн өсөлт үзүүлсэн байна. Компанийн нэгтгэсэн байдлаар 2024 оны 1-р хагас жилийн нийт цэвэр борлуулалт 263 тэрбумд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57%-ын өсөлт үзүүлэв.  

Компанийн 2024 оны эхний хагас жилийн нийт цэвэр ашиг 10.6 тэрбумд хүрч, ашигт ажиллагааны мэдэгдэлд дурдсан хэмжээнд хүрч хувьцаа эзэмшигчдийн хүлээлтийг баталгаажуулав. Макро эдийн засгийн эерэг орчин, мөнгөний нийлүүлэлт, нийт ард иргэдийн ахуйн хэрэглээний түвшин гэх мэт гадаад хүчин зүйлс компанийн ашигт ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлсэн бөгөөд компанийн дотоод хүчин зүйлс болох үйл ажиллагааны бэлэн байдал борлуулалтын өсөлтийн боломжийг авчирсныг менежментийн баг онцоллоо. 

IPO-ийн үеэс хойш хийсэн хөрөнгө оруулалтууд болон конвиниенс дэлгүүрийн амжилттай бизнесийн загвар нь эхнээсээ өгөөжөө өгч, цаашид ашиг болон өөрийн дотоод санхүүжилтээр үйл ажиллагааныхаа цар хүрээг ээ улам тэлэх боломжийн үүд нээгдэж байна. 

Та бүхэн "Премиум Нэксус" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ