• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52962.88

( 38.62 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52962.88 38.62
MSE A Индекс 20146.69 45.3
MSE B Индекс 14046.06 -86.83

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-17 15:47:48

Энэ өдөр нийт 19,823,645,222 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-08 15:18:11

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “АПУ” ХК 2024  оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • 2024 оны эхний хагас жилийн байдлаар цэвэр борлуулалтын орлого 649 тэрбум төгрөг, цэвэр ашиг 108 тэрбум төгрөгт хүрч өссөн.

  • Борлуулалтын орлогын өсөлт нь сүү сүүн бүтээгдэхүүн, ус ундаа болоод Дижитал концепт ХХК болон экспортын борлуулалтын өсөлтөөс хамаарлаа.

  • АПУ компани олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацыг тасралтгүй хийж, дэлхийд үнэлэгдэх үнэ цэнийг бүтээн шинийг эрэлхийлэн ажилласаар байна.

  • Харилцагч, хэрэглэгч хамт олондоо зориулж АПУ компанийн түүхт 100 жилийн ойн хүрээнд инновац, түүх, уламжлалыг шингээсэн шинэлэг, шилдэг туршлагыг нэг дор хүлээн авах боломжийг олгосон “Experience Show” үйл ажиллагааг зохион байгууллаа.

  • Тогтвортой хөгжлийн тайланг нийтэд танилцуулж, “Монгол бахархал-2030” стратегийг баталлаа.

  • 2023 оны хоёрдугаар хагас жилд нэгж хувьцаанд 44 төг, 2024 оны нэгдүгээр хагас жилд нэгж хувьцаанд 55 төгрөгийн ногдол ашиг зарлав.

Та бүхэн "АПУ" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ