“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:
- 
	
2024 оны хагас жилийн нийт борлуулалт 31% өссөн үзүүлэлттэй, үүнээс биет дүнгийн өсөлт 24% байна.
 - 
	
2024 оны хагас жилийн санхүүгийн тайлангаар цэвэр ашиг 37% өсч 12.2 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн нийт хөрөнгийн өгөөж 18.5%, өөрийн хөрөнгийн өгөөж 41.7% байна.
 - 
	
Сүү бэлтгэн нийлүүлэгчдэдээ зориулж Франц улсаас 64 хээлтэй гунж авчирч дотоодын зах зээлд нийлүүлсэн бөгөөд цаашдаа энэ ажлыг тогтмолжуулах зорилтыг тавин ажиллаж байна.
 - 
	
Энэ жилийн өвөл зудтай, малчдад нилээд хүнд байсан тул өвлийн улиралд 1500 тонн хивэг тэжээлийг сүү бэлтгэн нийлүүлэгч болох малчдад түгээх ажлыг амжилттай зохион байгууллаа.
 - 
	
Хамтын ажиллагааны хүрээнд Италийн “Sacco systems ХХК”-тай 3 төрлийн ашигтай бактерийн “Онцгой эрхийн гэрээ”-г үзэглэж, HiFit, Profit, Gofit зэрэг шинэ төрлийн ашигтай бактеритай йогуртыг зах зээлд амжилттай нэвтрүүллээ.
 - 
	
Мөн Хас банк болон ЕСБХБ-ны хамтын санхүүжилтээр авсан 26 тэрбум төгрөгийн зээлийг амжилттай төлж дуусгалаа.
 - 
	
Нийгмийн хариуцлагын хүрээнд хамгийн өндөр шагналын сантай “АМОРЕ” өсвөрийн шатарчдын тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, олон нийт, хувьцаа эзэмшигчдэд хүргэвэл зохих бусад мэдээллийг цаг тухай бүрт мэдээлж ажиллалаа.
 
Та бүхэн "Сүү" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.



							
														
						