• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52453.65

( -470.61 -0.89% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52453.65 -470.61
MSE A Индекс 19973.32 -128.07
MSE B Индекс 14099.05 -33.84

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-17 15:47:48

Энэ өдөр нийт 19,823,645,222 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“БиДиСЕК ҮЦК” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-21 15:55:27

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “БиДиСЕК ҮЦК” ХК 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9 дахин өсөж 7.78 тэрбум төгрөгт хүрсэн.

  • Компани тайлант хугацаанд 3.88 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

"БиДиСЕК ҮЦК" ХК-ийн брокер болон андеррайтерийн үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд:

  • Үнэт цаасны арилжааны хувьд 2024 оны эхний хагас жилд нийт 836.95 тэрбум төгрөгийн арилжаа хийж гүйцэтгэсэн нь МХБ-ийн нийт арилжааны 52.5%-ийг дангаар эзэлсэн байна.

  • Монгол Улсын анхны нээлттэй хувьцаат компаниудын нэг болох “Говь” ХК-ийн хувьцааны 33%-ийн /арилжаа хийгдэх үеийн үнэлгээгээр/ арилжаа буюу 135 тэрбум төгрөгийн арилжааг амжилттай зохион байгуулсан.

  • Монгол Улсын түүхэн дэх анхны орон нутгийн бонд болох “Улаанбаатар бонд”-ийн тэргүүлэх андеррайтераар ажиллан анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулж, 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.

  • Биржийн бус зах зээлд “Сити Ойл” ХХК болон “Цогц Зээл ББСБ” ХХК-ийн хаалттай бондыг гаргаж, 4.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.

Та бүхэн “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ