• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48329.29

( -4.29 -0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48329.29 -4.29
MSE A Индекс 18529.23 -49.88
MSE B Индекс 15328.83 492.31

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-16 14:56:37

Энэ өдөр нийт 351,528,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-16 10:28:53

2024 оны 9 дүгээр сарын 09-нөөс 2024 оны 9 дүгээр сарын 13-ны хооронд өдөрт дунджаар 8,408,910,248.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

09-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-13 16:16:16

Энэ өдөр нийт 15,035,264,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-02 15:04:09

2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 653,584,611 төгрөгийн үнийн дүн бүхий 1,846,477 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гурил тэжээл Булган ХК (GTJ +15.00%), Атар-Өргөө ХК (ATR +11.41%), Оллоо ХК (OLL +10.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -6.39%), Дархан нэхий ХК (NEH  -3.72%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -3.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 67,434 ширхэг нэгж эрх 20,845,102 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 38 ширхэг үнэт цаас 1,900,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 676,329,713 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.5% хувиар буурч, 48,720.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,033,016,958,916 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ