• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48329.29

( -4.29 -0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48329.29 -4.29
MSE A Индекс 18529.23 -49.88
MSE B Индекс 15328.83 492.31

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-16 14:56:37

Энэ өдөр нийт 351,528,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-16 10:28:53

2024 оны 9 дүгээр сарын 09-нөөс 2024 оны 9 дүгээр сарын 13-ны хооронд өдөрт дунджаар 8,408,910,248.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

09-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-13 16:16:16

Энэ өдөр нийт 15,035,264,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-06 15:55:07

2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 178,573,150 төгрөгийн үнийн дүн бүхий 520,173 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улсын их дэлгүүр ХК (UID +4.40%), Инвескор ББСБ ХК (INV +3.23%), Талх чихэр ХК (TCK +3.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шивээ овоо ХК (SHV -8.74%), Монложистикс Холдинг ХК (MLG -8.45%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -6.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,367 ширхэг нэгж эрх 6,296,950 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 339 ширхэг үнэт цаас 20,250,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 36,790 ширхэг үнэт цаас 250,172,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрд гео" ХХК-ийн 50 багц 3,250 тонн CaF2 35-40% хайлуур жонш 1,634,750 юань буюу 778,337,170 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн 1/3 коксжих нүүрс 23,424,000 ам.доллар буюу 79,189,751,040 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 80,423,380,310 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.19% хувиар өсч, 48,964.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,080,583,134,266 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ