• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 0
MSE B Индекс 14169.15 0

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

СИНГАПУРЫН БИРЖИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-11-11 16:31:17

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах, дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбох замаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Mongolia’s Capital Market Connectivity: Singapore” арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сингапурын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Н.Хүдэрчулуун, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Энхбаяр, Сингапурын Төв банк, хөрөнгийн бирж болон хоёр орны банк, санхүүгийн байгууллагын захирлууд, хөрөнгө оруулагчид оролцов.

Энэхүү арга хэмжээнд МХБ-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан оролцож, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн өсөлт, хөгжлүүд, эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар танилцуулга хийсэн юм.

Түүнчлэн, тус биржийн удирдлагуудтай албан уулзалт хийж, МХБ-д бүртгэлтэй компаниудыг давхар бүртгэхэд уян хатан нөхцөл, шаардлага тавих боломжийг бий болгох хүсэлтийг уламжлан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ