• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.29

( -262.77 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.29 -262.77
MSE A Индекс 19019.46 -58.04
MSE B Индекс 14884.87 -18.3

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-14 17:17:19

Энэ өдөр нийт 30,168,304,998 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ШАНХАЙН ФЬЮЧЕРСИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-13 18:19:24

Хамтын ажиллагааны хүрээнд үүсмэл санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, зах зээлийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-13 17:39:09

Энэ өдөр нийт 8,431,703,976 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-13 17:39:09

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 229,524,867 төгрөгийн үнийн дүн бүхий 474,584 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Могойн гол ХК (BDL +14.29%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +7.15%), Гранд системс ХК (LOT +5.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -12.80%), ЛэндМН ББСБ ХК (LEND -4.04%), Бодь Даатгал ХК (BODI -2.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 84,929 ширхэг нэгж эрх 34,647,245 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,502 ширхэг үнэт цаас 550,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 62 ширхэг үнэт цаас 6,200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1,264 ширхэг үнэт цаас 126,400 ам.доллараар буюу 431,115,008 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 75950 ширхэг үнэт цаас 600,005,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,752,300 ам.доллар буюу 5,976,604,656 төгрөгөөр,

  • "Премиумкөүл Корпораци" ХХК-ын 1 багц 6,400 тонн чийг багатай хүрэн нүүрс 1,280,000 юань буюу 603,507,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 8,431,703,976 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.05% хувиар өсч, 49720.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,562,839,680,005 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ