2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 711,813,496 төгрөгийн үнийн дүн бүхий 1,937,213 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 33 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Их барилга ХК (IBA +14.96%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +9.29%), Хөх ган ХК (HGN +8.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -15.00%), Булигаар ХК (MBG -12.98%), Багануур ХК (BAN -11.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 242,447 ширхэг нэгж эрх 177,086,809 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 5,704 ширхэг үнэт цаас 570,400,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 100,000 доллар (341,682,000 МНТ)-аар,
-
Багцын арилжаагаар нийт 1,370,000 ширхэг үнэт цаас 308,250,000 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 2,169,232,305 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.23% хувиар буурч, 49,531.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,753,243,744,201 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ