• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-11 16:10:07

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 271,424,164 төгрөгийн үнийн дүн бүхий 561,315 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +8.40%), Голомт Банк ХК (GLMT +2.04%), Богд Банк ХК (BOGD +2.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар хивс ХК (UBH -14.95%), Монгол шилтгээн ХК (MSH -9.09%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 182,199 ширхэг нэгж эрх 183,316,332 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 30,501 ширхэг үнэт цаас 3,050,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,309 ширхэг үнэт цаас 130,900,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 317,074 ширхэг үнэт цаас 2,600,006,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 6,235,747,296 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.23% хувиар өсч, 49,903.63 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,846,384,054,943 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ