• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЦАН ЦОХИЖ, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 4867 ДАХЬ УДААГИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2014-12-05 16:09:56
Үнэт цаасны арилжаа, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгын хүрээнд  “Монголын хөрөнгийн бирж”-ээс Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөрөнгийн биржид урьж өөрийн үйл ажиллагааг танилцуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. 
 
Тус арга хэмжээний үер сэтгүүлчдийн Хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх,  Хөрөнгийн зах зээл дэх хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн бирж Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээг байгууллаа. 
 
Энэ өдөр сэтгүүлчдийг төлөөлж  Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч Д.Мөнхчимэг “Цан” цохиж,  Монголын хөрөнгийн биржийн 4867 дахь удаагийн арилжааг нээлээ. 
 
  
  
 
Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ