• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51674.98

( -49.49 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51674.98 -49.49
MSE A Индекс 19943.91 -8.05
MSE B Индекс 15516.13 -1.29

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-17 16:20:48

Энэ өдөр нийт 18,540,810,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ДӨЛГӨӨН ТОМИЛОГДЛОО 

2025-01-17 11:05:35

ТУЗ-ийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №2 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаярыг чөлөөлж, Б.Дөлгөөнийг томиллоо.

01-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-16 17:10:45

Энэ өдөр нийт 4,153,813,653 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-01-14 09:43:01

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 626 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/498 тоот тушаалаар бүртгэгдсэн "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн “БИД 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Захиалгыг тогтоосон үнээр санал болгох бөгөөд татан төвлөрүүлэх нийт үнийн дүн 100 хувь бүрдмэгц хаагдах нөхцөлтэй. 

Бондын нэр: "БИД 2.0"

Татан төвлөрүүлэх үнийн дүн: 10,000,000,000 төгрөг

Нэгжийн үнэ: 100,000 төгрөг

Нийт хэмжээ: 100,000 ширхэг

Бондын хугацаа: 24 сар

Бондын хүү:18.0%

Бондын хүү төлөгдөх давтамж: Улирал тутам

Үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөөс хойш 24 сарын мөн өдөр буюу бондын хугацааны эцэст төлнө.

"БИД 2.0" бондын үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа ба үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ