• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-16 17:10:45

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 211,674,666 төгрөгийн үнийн дүн бүхий 605,124 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +10.21%), Ремикон ХК (RMC +3.28%), Ард кредит ББСБ ХК (ADB +2.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хэрлэн Хивс ХК (HRL -14.36%), Хөх ган ХК (HGN -10.00%), Махимпекс ХК (MMX -5.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 18,262 ширхэг нэгж эрх 8,096,552 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,660 ширхэг үнэт цаас 265,740,400 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 574 ширхэг үнэт цаас 57,404,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,470,213,030 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 624,640 ам.доллар буюу 2,140,685,005  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 4,153,813,653 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.09% хувиар буурч, 51,724.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,079,870,979,704 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ