2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 512,141,928 төгрөгийн үнийн дүн бүхий 1,425,307 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Дархан хүнс ХК (DHU +15.00%), Хөх ган ХК (HGN +11.11%), Ард Даатгал ХК (AIC +5.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан гурил тэжээл ХК (DAR -14.98%), Монгол алт ХК (ERS -13.16%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND -13.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,118 ширхэг нэгж эрх 20,590,427 төгрөгөөр арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 65%-ийн агууламжтай төмрийн хүдэр 438,900 ам.доллар буюу 1,505,295,330 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,345,300 ам.доллар буюу 11,473,375,410 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,345,300 ам.доллар буюу 11,473,375,410 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 24,984,778,505 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.1% хувиар буурч, 51,625.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,057,192,299,016 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ