2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 288,496,264 төгрөгийн үнийн дүн бүхий 557,205 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +15.00%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +8.27%), Талх чихэр ХК (TCK +6.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -11.53%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -9.46%), Гурил тэжээл Булган ХК (GTJ -7.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,351 ширхэг нэгж эрх 20,631,386 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 2,351 ширхэг үнэт цаас 120,117,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,245 ширхэг үнэт цаас 124,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,504,600 ам.доллар буюу 12,038,931,828 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,504,600 ам.доллар буюу 12,038,931,828 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 24,631,608,306 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.12% хувиар өсч, 51,850.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,132,928,595,856 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ