• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

2025-01-28 14:26:46

Өнөөдөр буюу 2025 оны 1-р сарын 28-ны өдөр “Capital Markets Mongolia” компанийн зохион байгуулсан хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтад  “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн зочноор оролцлоо.

Тус уулзалтын үеэр үнэт цаасны компаниудын шинжээчдээс ирсэн хөрөнгийн зах зээл дээр хийгдэх шаардлагатай шинэчлэлүүд, бирж дээр бүртгэлтэй компаниудад тавигдах шаардлага стандартын хяналт хэрэгжилт, мөн хөрөнгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг ихэсгэх цаашдын төлөвлөгөө зэргийн талаар асуултуудад “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хариулахдаа:

“Юуны өмнө арилжааны илүү таатай орчинг бүрдүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, тухайлбал системийн шинэчлэлүүдийг хийх шаардлагатай байна. Энэ ажлын зардал хямд биш ч Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Монголын Үнэт Цаасны Клирингийн төв, Монголын Хөрөнгийн Бирж зэрэг байгууллагуудын зүгээс зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай ажил юм. Систем дээр шинэчлэл хийх шаардлага үүсээд олон жил болж байна. Тиймээс системийг шинэчлэх энэхүү амаргүй ажлыг зориглон хийхэд Монголын Хөрөнгийн Бирж хүний нөөцийнхөө дор хаяж 1/3-ийг дайчлан ажиллах болов уу гэж харж байна.

Биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй компаниудын ирүүлдэг тайлагналд тавигдах шаардлага стандартын хэрэгжилт, хяналтыг сайжруулж, тайлангуудыг ҮЦК-иудын шинжээчид шууд татаж аван, судалгаа шинжилгээ хийхэд улам хялбар болгох зэрэг энгийн сайжруулалтыг ч мөн эрэлхийлэн ажиллаж байна. 

Хөрөнгийн зах зээлийн эрэлтийг өсгөхийн тулд зах зээлд оролцогч иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр үнэт цаасны компаниуд, андеррайтерын байгууллагууд болон дэд бүтцийн байгууллагууд мөн  Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран ажиллах нь зүйтэй болов уу.

Харин хөрөнгийн зах зээлийн нийлүүлэлтийг өсгөх гол хөдөлгүүр нь зах зээл дээрх андеррайтерын компаниудын хоорондын өрсөлдөөн гэж үзэж байна. Зах зээл дээр үнэт цаас гаргахаар сонирхож буй компаниуд дээр андеррайтерууд маань өөрсдөө ханддаг болсноор өрсөлдөөний зарчмаараа үнэт цаасны нийлүүлэлтийн тоо, чанар сайжрах учиртай.

Ингэснээр зах зээлийн халалт, хөөрөгдөл үүсэхгүйгээр зах зээл дээр бүтээгдэхүүн нийлүүлэгч, худалдан авагч хоёр талууд дундаа уулзаж, эрэлт нийлүүлэлт хоёр зах зээлийн зарчмаараа идэвхжинэ гэж харж байна.”

Уулзалтын төгсгөлд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид цаашид зах зээлийн идэвхжүүлэлт, сайжруулалтын ажлууд дээр хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал бодлоо солилцсоноор уулзалт өндөрлөлөө.

                МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ