• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48985.45

( -18.44 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48985.45 -18.44
MSE A Индекс 17974.01 138.89
MSE B Индекс 14525.78 -23.08

Мэдээ мэдээлэл

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 17:19:20

“Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 7.3 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 38.6 хувиар өсч хагас жилийн төлөвлөгөөг 124 хувиар биелүүлсэн байна.

08-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-07 15:36:36

Энэ өдөр нийт 15,437,799,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-07 10:00:36

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр MN0ZGEB13182 симболтойгоор эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-31 09:59:37

2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 404,702,220 төгрөгийн үнийн дүн бүхий 1,334,338 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бэрх Уул ХК (BEU+14.96%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +9.63%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +6.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -4.72%), Монгол шуудан ХК (MNP -2.19%), Монложистикс Холдинг XK (MLG -1.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 25,115 ширхэг нэгж эрх 9,232,439 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60 ширхэг үнэт цаас 6,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,633,600 ам.доллар буюу 15,977,764,864 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,316,800 ам.доллар буюу 7,988,882,432 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,316,800 ам.доллар буюу 7,988,882,432 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 32,418,611,695 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.42% хувиар буурч, 52,345.94 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,227,585,420,067.11 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ