• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48985.45

( -18.44 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48985.45 -18.44
MSE A Индекс 17974.01 138.89
MSE B Индекс 14525.78 -23.08

Мэдээ мэдээлэл

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 17:19:20

“Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 7.3 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 38.6 хувиар өсч хагас жилийн төлөвлөгөөг 124 хувиар биелүүлсэн байна.

08-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-07 15:36:36

Энэ өдөр нийт 15,437,799,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-07 10:00:36

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр MN0ZGEB13182 симболтойгоор эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛНЭ

2025-02-10 14:36:09

Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын Хөрөнгийн Бирж" ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг 2025.02.19-нөөс эхлэн зохион байгуулна.

Сургалт 02 дугаар сарын 19, 20-ны өдөр 16:00-18:00 цаг, 21-ний өдөр 14:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Тус сургалтаар:

  • Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого

  • Хувьцаа гэж юу вэ, хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладаг вэ?

  • Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох тухай

  • Финтек ба крипто валют гэж юу вэ?

  • Хөрөнгө оруулалтын эрсдэл, багц хэрхэн бүрдүүлэх тухай

  • Хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хэрхэн хийх вэ? сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

Сургалтад хамрагдахыг хүссэн иргэд доорх бүртгэлийн линк дээр дарж эсвэл QR код уншуулан бүртгүүлнэ үү.

Төлбөр: Үнэгүй

Байршил: Санхүүгийн Зохицуулах Хороо, "Санхүүгийн Хүртээмжийн Танхим"

Бүртгэлийн холбоос: Хөрөнгийн зах зээлийн сургалт

Холбогдох утас: 70123339, 51261104, 313747 /3112/

Санхүүгийн зах зээлийн суурь ойлголтыг эзэмших энэхүү боломжийг бүү алдаарай!

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ