• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

"ТЖТБ" ХХК "GRB" НОГООН БОНДЫН 2024 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-02-12 14:59:14

"ТЖТБ" ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр GRB нэртэй ногоон бондыг гаргаж 15,000,000 ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлсэн бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 226 дугаар тогтоолоор баталсан "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ын 8.6.2 дугаар зүйлд заасны дагуу Бонд гаргагчийн жилийн тайланг ирүүллээ.

Бондын танилцуулгад заасан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2024 онд нийт 11,000,000 ам.долларыг тоног төхөөрөмж сэлбэгийн худалдан авалтад, 2,000,000 ам.долларыг түүхий эд материал татан авах эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулаад байна. Мөн Монгол Улсын "Ногоон Таксономи" болон холбогдох бусад олон улсын ногоон бондын стандарт, шалгуурт заасан ангиллын дагуу дараах чанарын болон тоон үзүүлэлтүүдийг тайландаа тусгажээ:

1. Дахин боловсруулсан ус, ундааны хуванцар савны хэмжээ /тонн/
2. Хэмнэсэн ус /тонн/
3. Бохирдлоос сэргийлсэн хөрс /га/
4. Нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлсэн

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ