• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52249.21

( -494.06 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52249.21 -494.06
MSE A Индекс 20295.65 -235.65
MSE B Индекс 15277.06 -107.47

Мэдээ мэдээлэл

“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-02-24 15:52:57

Тайлант хугацаанд Монложистикс группийн борлуулалтын орлогын өсөлт +41%, цэвэр ашгийн өсөлт +21%, импортын ачаа тээврийн өсөлт +25% тус тус өссөн байна.

02-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-24 15:15:00

Энэ өдөр нийт 4,227,057,807 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-24 14:37:20

Тус компани 2024 оны цэвэр ашгийн 77.9 хувь буюу 25,870,276 төгрөгийг, нэгж хувьцаанд 1 төгрөг байхаар тогтоон, ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-24 15:15:00

2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 603,110,897 төгрөгийн үнийн дүн бүхий 7,182,903 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +15.00%), Тээвэр-Ачлал ХК (ACL +14.99%), Тахь-ко ХК (TAH +14.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -15.00%), Монгол алт ХК (ERS -14.53%), Сүү ХК (SUU -11.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 41,421 ширхэг нэгж эрх 21,386,910 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 36,042 ширхэг үнэт цаас 3,595,760,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 68 ширхэг үнэт цаас 6,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 4,227,057,807 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.94% хувиар буурч, 52,249.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,312,999,501,522 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ