• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-02-24 15:52:57

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн II ангилалд бүртгэлтэй “Монложистикс Холдинг" ХК 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2024 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан, аудитлагдаагүй санхүүгийн тайлангаас онцлох үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Группийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

  • Борлуулалтын орлогын өсөлт +41%

  • Цэвэр ашгийн өсөлт +21%

  • Импортын ачаа тээврийн өсөлт +25%

2024 оны хоёрдугаар хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Монложистикс групп хөдлөх бүрэлдэхүүний хөрөнгө оруулалт хийж, хагас задгай 50 вагоны худалдан авалт амжилттай хэрэгжиж байна. 10 вагоныг 2024 оны 10 дугаар сард хүлээн авсан бол үлдсэн 40 вагоныг 2025 оны 1 дүгээр улиралд хүлээж авахаар ажиллаж байна.

  • Улаанбаатар хотод чингэлэг хадгалах агуулахын үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.

  • 2024 оны 5 дугаар сард "Төв Азийн Зам" ХХК-ийн 51%-ийг худалдан авах замаар өөртөө нэгтгэж, олон улсын импорт тээврийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

  • Монложистикс групп олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг групп даяар нэгэн зэрэг амжилттай нэвтрүүлсэн.

  • Хөрөнгө оруулагчидтайгаа харилцах функцээ сайжруулахад анхаарч ажиллаж эхэлсэн.

  • ERP болон LMS буюу ложистикс менежмент системээ шинэчлэн сайжруулж, үйл ажиллагаагаа илүү бүтээмжтэй болгоход анхаарч ажиллаж байна.

  • Монложистикс групп МҮХАҮТ-ийн “Тээвэр ложистикийн Энтрепренер” шагналаар хоёр дахь удаагаа шагнагдсан.

  • Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, "Монложистикс Экспресс" ХХК олон улсын агаарын тээврийн зуучлал, олон улсын буухиа шуудангийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Та бүхэн “Монложистикс Холдинг" ХК-ийн  2024 оны жилийн эцсийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ