• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49003.89

( -73.34 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49003.89 -73.34
MSE A Индекс 17835.12 -54.79
MSE B Индекс 14548.86 157.3

Мэдээ мэдээлэл

“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-06 17:43:51

Монложистикс группийн татварын дараах цэвэр ашгийн өсөлт +14 хувь байна.

08-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-06 15:37:14

Энэ өдөр нийт 12,836,499,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-08-06 14:44:35

Хөрөнгө оруулагчдаас 3 жилийн хугацаатай купонтой бондод 8.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 14 ширхэг захиалгын санал ирүүлсэн бөгөөд арилжааны үр дүнд үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"CFA RESEARCH CHALLENGE 2025" СУДАЛГААНЫ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2025-02-26 11:17:55

Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг олон улсын "CFA Research Challenge" судалгааны тэмцээний энэ оны шилдэг багуудыг шалгаруулж, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шагналыг гардууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК 2020 оноос хойш тус тэмцээний хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр оролцож ирсэн.

Энэ жил МУИС-иас гурав, СЭЗИС-иас гурав, Мандах их сургуулиас нэг, нийт долоон баг “Хаан банк” ХК-ийн судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэн, санхүүгийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдөн дараах байрыг эзэллээ.

           Нэгдүгээр байр: Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн “Nexus” баг
           Хоёрдугаар байр: Монгол Улсын Их Сургуулийн “Phoenix” баг
           Гуравдугаар байр: Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн “Invictus” баг

Түрүүлсэн "Nexus" баг удахгүй Ази Номхон далайн дэд бүсийн шатанд оролцож бүс нутгийн шилдгийн шилдэг багуудтай өрсөлдөнө.  

Ийнхүү шат шатанд амжилтаа ахиулсаар, 2025 оны 5-р сард Чикаго, АНУ-д болох CFA Институтын Дэлхийн Финалд оролцох боломжтой.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ