• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48046.98

( -43.27 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48046.98 -43.27
MSE A Индекс 17410.78 -6.63
MSE B Индекс 13935.41 -76.52

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-25 18:11:29

Энэ өдөр нийт 39,826,364,603 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-25 18:04:48

Арилжааны системд нийт 14,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 140,000 ширхэг ХБҮЦ-ыг худалдан авахаар нийт 76 хөрөнгө оруулагчийн 76 захиалга бүртгэгдсэн байна. 

2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-06-25 15:49:27

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 15.2 тэрбум төгрөг, 3 жилийн хугацаатай купонтой бондод 14.0 тэрбум төгрөг, нийт 29.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 28 ширхэг захиалгын санал ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-06 17:06:04

2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 222,349,929 төгрөгийн үнийн дүн бүхий 464,982 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жидакс ХК (SOH +14.91%), Монгол Базальт ХК (MBW +8.57%), Сүү ХК (SUU +6.39%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -13.11%), Мик холдинг ХК (MIK -6.13%), Булигаар ХК (MBG -4.06%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,470 ширхэг нэгж эрх 2,839,398 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 90 ширхэг үнэт цаас 9,000 доллароор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,487,154,240 төгрөгөөр, 

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмлал 1,742,400 ам.доллар буюу 6,040,134,144 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,783,976,751 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 52,348.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,423,049,832,918 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ