• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

“ПРЕМИУМ НЭКСУС” ХК 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-03-07 14:20:39

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Премиум Нэксус" ХК (CUMN) нь 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 хувиар өсөж, 598.4 тэрбум төгрөгт хүрэв.

  • Компанийн цэвэр ашиг өмнөх оны жилийн эцэстэй харьцуулахад 81.1 тэрбум төгрөгөөр ихсэж, 2024 оны жилийн эцэст 48.4 тэрбум төгрөг буюу 8.1 хувийн цэвэр ашгийн маржинтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.5 пунктиэр сайжирсан үзүүлэлт байв. Нийт ашгийн дүнд Чингис шар айргийн 19.4 тэрбум төгрөгийн нэг удаагийн бизнес нэгдлийн олз орсон болно.

  • Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2023 оны жилийн эцэстэй харьцуулахад 62 хувиар өсөж, 314.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Та бүхэн "Премиум Нэксус" ХК-ийн 2024 оны жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Санхүү болон үйл ажиллагааны товч танилцуулгын бичлэгийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ