• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48046.98

( -43.27 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48046.98 -43.27
MSE A Индекс 17410.78 -6.63
MSE B Индекс 13935.41 -76.52

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-25 18:11:29

Энэ өдөр нийт 39,826,364,603 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-25 18:04:48

Арилжааны системд нийт 14,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 140,000 ширхэг ХБҮЦ-ыг худалдан авахаар нийт 76 хөрөнгө оруулагчийн 76 захиалга бүртгэгдсэн байна. 

2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-06-25 15:49:27

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 15.2 тэрбум төгрөг, 3 жилийн хугацаатай купонтой бондод 14.0 тэрбум төгрөг, нийт 29.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 28 ширхэг захиалгын санал ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ - ХОНКОНГИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-03-14 15:52:30

“Монгол - Хонгконгийн бизнес, хөрөнгө оруулалтын боломжууд” арга хэмжээ өнөөдөр (2025-03-14) Шангрила зочид буудлын Парис танхимд зохион байгуулагдлаа.  

Тус арга хэмжээнд уригдсан илтгэгчид “Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, бизнесийн өсөлт, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр Хонгконгийн бизнесүүдтэй туршлага солилцох боломж”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Рандольф Коппа, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Хөгжлийн газрын захирал Жон Лайонс, "White Crest Partners" компанийн түнш Э.Мэндтүвшин нар Монгол, Хонг Конгийн бизнесийн харилцааг өргөжүүлэх, тус улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх, олон улсын худалдааны түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцлаа. 

Тухайлбал: “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дөлгөөн энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж одоогоор технологийн дэвшилд илүү анхаарч байна. Гэхдээ бид зөвхөн өөрсдийн технологийг сайжруулаад зогсохгүй, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэх зэрэг дэд бүтцийн бусад байгууллагуудын технологийг ч мөн адил ахисан түвшинд хүргэх ёстойг бодолцож байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд тулгардаг технологийн саад бэрхшээлийг бууруулж чадна гэж үзэж байгаа. Мөн бидний ойрын хугацааны нэн чухал зорилт бол уул уурхайн бүтээгдэхүүний хоёрдогч зах зээлийн арилжааг бий болгох юм. Олон улсын зах зээл дээр арилжааны 90 гаруй хувь нь үүсмэл санхүүгийн хэрэгслээр хийгддэг. Энэ жишгийг дагахаас гадна бид биржээр арилжаалагдаж буй уул уурхайн бүтээгдэхүүнийхээ чанарын шаардлагыг дэлхийн жишигт нийцүүлэхээр шаргуу ажиллаж байна. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаатай холбоотой журмын өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийж байгаа ба эдгээр нь Монголын хөрөнгийн биржийн арилжааг олон улсын стандартад хүргэж чадна гэж итгэж байна” хэмээн хэлсэн юм. 

Харин "Эрдэнэ Монгол" ХХК-ийн Хөгжил хариуцсан захирал Жон Лайонс Монголын баялгийн салбарыг дэлхийн хөрөнгийн зах зээлтэй холбох талаар санал бодлоо хуваалцаж Монголын уул уурхайн төслүүдийг урагшлуулах, аж үйлдвэрийн тогтвортой өсөлтийг хангах нь чухал болох талаар дурдсан бол Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Рандолф Коппа: “Монгол-Хонгконг "Зах зээлийг холбох, худалдааг өргөжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож Монгол Улсын санхүүгийн байдал, хөрөнгө оруулалтын боломж, олон улсын бизнесийг өргөжүүлэхэд банк санхүүгийн гүйцэтгэх үүрэгийн талаар тус тус мэдээлэл хуваалцлаа. 

Тус арга хэмжээг Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ), БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “Инвест Хонг Конг” төрийн агентлагтай хамтран компанитай хамтран Хонгконгийн Хөрөнгийн Биржийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ