• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-18 15:19:46

2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 404,614,944 төгрөгийн үнийн дүн бүхий 846,692 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тандэм инвэст ББСБ ХК (TAND +15.00%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +6.82%), Силикат ХК (SIL +4.35%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хэрлэн Хивс ХК (HRL -15.00%), Бөхөг ХК (BHG -14.96%), Гурил тэжээл Булган ХК (GTJ -14.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,175 ширхэг нэгж эрх 2,228,696 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 57 ширхэг үнэт цаас 5,523,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 ширхэг үнэт цаас 5,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Андын Илч" ХХК-ийн 6 багц 38,400 тонн чийг багатай хүрэн нүүрс 6,912,000 юань буюу 3,314,027,520  төгрөгөөр арилжигдсан.

Энэ өдөр нийт 3,731,794,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.07% хувиар буурч, 50,847.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,056,538,931,295 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ