• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51294.36

( 195.83 0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51294.36 195.83
MSE A Индекс 19401.32 -105.9
MSE B Индекс 14660.8 -46.77

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-03 16:19:24

2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 1,319,657,858 төгрөгийн үнийн дүн бүхий 2,095,294 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +15.00%), Улаансан ХК (UNS +14.15%), Би ди сек ХК (BDS +2.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хаан банк ХК (KHAN -14.93%), Техник импорт ХК (TEX -7.04%), Сэндли ББСБ ХК (SEND -5.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,864 ширхэг нэгж эрх 2,375,247 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 80 ширхэг үнэт цаас 3,999,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 404 ширхэг үнэт цаас 40,400,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 36 ширхэг үнэт цаас 3,600 ам.доллароор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 8,960,000 юань буюу 4,306,803,200 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ)-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,752,300 ам.доллар буюу 6,124,919,328 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан кокжсих нүүрс 10,240,000 юань буюу 4,922,060,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 16,732,798,929 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.74% хувиар буурч, 48,982.77 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,390,861,647,918 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ