2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 429,019,819 төгрөгийн үнийн дүн бүхий 990,593 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Сүү ХК (SUU +11.03%), Говь ХК (GOV +7.97%), Монгол савхи ХК (UYN +7.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Техник импорт ХК (TEX -14.92%), Монгол шилтгээн ХК (MSH -14.68%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR -7.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,662 ширхэг нэгж эрх 4,134,585 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 216 ширхэг үнэт цаас 20,100,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаас 50,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 7,680,000 юань буюу 3,716,736,000 төгрөгөөр арилжигдлаа.
Энэ өдөр нийт 4,219,990,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.11% хувиар буурч, 47,476.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,707,593,709,360 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ