• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47573.82

( 246.95 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47573.82 246.95
MSE A Индекс 17411.47 113.9
MSE B Индекс 14375.53 6.3

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан юм.

04-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-18 16:40:36

Энэ өдөр нийт 48,667,342,088 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК, МҮХАҮТ, МҮЦАЭХ-НЫ УДИРДЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-04-17 14:07:14

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар өнөөдөр /2025.04.17/ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд форум-2025” арга хэмжээг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа. Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлагууд үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон үнэт цаас гаргахад хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн: “Бонд форум-2025” цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Өчигдөр Монголын хөрөнгийн биржээр Засгийн газрын бонд амжилттай арилжигдлаа. Энэ бол хөрөнгийн зах зээл, тэр дундаа бондын зах зээл дээрх жишиг (benchmark) хүүгийн түвшнийг тогтооход хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Сүүлийн 7-8 жилд энэ хүү Монголд байгаагүй. Энэ нь гаднаас хөрөнгө босгох ажлуудад тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байсан бол Хөрөнгийн бирж дээр Засгийн газрын бонд гарснаар Монголын хувьд эрсдэлийн хүүг тогтоох боломжтой болж байгаа юм. Цаашдаа Засгийн газрын бонд тодорхой хэмжээгээр үргэлжилнэ.

Үүний дараа Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжүүд бонд гаргахад холбогдох зөвшөөрлийг багасгахын тулд өнөөдөр энэ талаар чухалчлан ярьж байна.

Санамж бичгийн хүрээнд ТОП 100 ААН-үүдийн бонд гаргах үйл явцыг хялбаршуулсан горимоор шийдвэрлэе. Эдгээр компани Монгол Улсын зах зээл дээр сүүлийн 20-30 жил үйл ажиллагаа явуулж буй компаниуд учраас ийм нөхцөл, хөнгөлөлт үзүүлэх итгэлцэл, боломж байна гэдэг нь харагдаж байна.

Тиймээс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар дөрвөн байгууллага харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьд ТОП 100 ААН-үүд хөрөнгийн зах зээл дээр бонд гаргахад бүртгэлийн процессыг хялбаршуулахаас гадна шимтгэл, бүртгэлийн хөлсний хувь хэмжээг бууруулах чиглэлээр “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн.

Мөн энэ үеэр “Бонд гаргахын ач холбогдол болон сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлэгт "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ оролцож хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудад зохих мэдээллийг өглөө.

Тэрээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-д орсон нэмэлт өөрчлөлтүүдийг биржийн Үнэт цаасны бүртгэлийн журамд бүрэн тусгах чиглэлийг баримталж байна. Түүнчлэн ТОП-100 ААН богино хугацаатай, бага үнийн дүнтэй бонд гаргах тохиолдолд барьцаа баталгаа шаардахгүй, андеррайтергүй байж болох талаар биржийн холбогдох нэгжүүд зохих судалгаа, дүн шинжилгээ хийн ажиллаж байгааг мэдээллээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ