• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-05 17:40:54

Арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-09-05 17:16:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/358 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2024, 2025 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН 2025 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-21 12:53:06

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр (2025.04.21) биржийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Тооллогын комисс “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлж буйг мэдэгдсэнээр хурал эхэлсэн.

Хурлыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Тогтохбаяр удирдан, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Батбаяр нар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.

Түүнчлэн биржийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгч, үүний дараа санал хураалт үргэлжилсэн юм.

Хуралд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 68.76% хувь буюу 240,991,242 ширхэг хувьцаа эзэмшиж буй 64 хувьцаа эзэмшигч оролцож, ирц баталгаажсан хүчин төгөлдөр хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, ердийн аргаар санал хураан шийдвэрлэлээ. Үүнд:

Тооллогын комиссын тогтоолоор:

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хүчинтэй саналын хуудас өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.980 хувь зөвшөөрсөн, 0.0000 хувь татгалзсан, 0.0199 хувь түдгэлзсэн.

  2. Компанийн 2025 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах тухай асуудалд хүчинтэй саналын хуудас өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.967 хувь зөвшөөрсөн, 0.0003 хувь татгалзсан, 0.0329 хувь түдгэлзсэн.

  3. Компанийн үндсэн үйл ажиллагааны системийн талаар авах зарим арга хэмжээний тухай асуудалд хүчинтэй саналын хуудас өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.967 хувь зөвшөөрсөн, 0.0000 хувь татгалзсан, 0.0329 хувь түдгэлзсэн.

  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин хөлсийг тогтоох тухай асуудалд хүчинтэй саналын хуудас өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.959 хувь зөвшөөрсөн, 0.0079 хувь татгалзсан, 0.0329 хувь түдгэлзсэн.

  5. Хяналтын зөвлөлд нэр дэвшсэн таван нэр дэвшигчээс дараах гурван нэр дэвшигч хамгийн өндөр саналаар эрэмбэлэгдэн сонгогдлоо. Үүнд:

  • Нэр дэвшигч Ж.Ариунгэрэлд хүчинтэй саналын хуудас өгсөн нийт хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрсөн 99.497%, татгалзсан 0.4700%, түдгэлзсэн 0.0333%,

  • Нэр дэвшигч С.Хуланд зөвшөөрсөн 99.617%, татгалзсан 0.1686%, түдгэлзсэн 0.2140%,

  • Нэр дэвшигч Д.Ганзоригт зөвшөөрсөн 99.503%, татгалзсан 0.4963%, түдгэлзсэн 0.0003%,

  • Б.Баттулгад зөвшөөрсөн 0.847%, татгалзсан 0.6993%, түдгэлзсэн 98.4538%,

  • Б.Энхцэцэгт зөвшөөрсөн 0.536%, татгалзсан 0.8164%, түдгэлзсэн 98.6480%-ийн саналыг тус тус өгсөн байна.

Хурлын төгсгөлд ТУЗ-ийн дарга Д.Тогтохбаяр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон гурван төлөөлөл 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2027 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үүргээ хэрэгжүүлж ажиллах юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ