• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-05 17:40:54

Арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-09-05 17:16:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/358 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2024, 2025 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өнөөдөр Санхүү, эдийн засгийн их сургуулийн 4C танхимд Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Хадгаламжийн даатгалын корпораци болон “Үнэт санхүүгийн нэгдэл” ХХК, Монголын даатгалын холбоо зэрэг хөрөнгийн зах зээлийн зохицуулагч, оролцогч байгууллагууд хамтран “Санхүүгийн зах зээл” мэдлэг түгээх өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн тэнхимийн 3, 4 дүгээр курсийн 100 гаруй оюутнууд хамрагдсан.

Энэ үеэр“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж” сэдвээр илтгэл тавилаа.

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн Бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ