• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-05 17:40:54

Арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-09-05 17:16:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/358 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2024, 2025 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-04-25 18:30:55

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Биржийн Сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн тус сургалт өнөөдөр (2025-04-25) өндөрлөлөө.

Үйл ажиллагааны төгсгөлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: "Бид улс орны эдийн засаг, санхүүгийн зах зээлд оролцогч талуудыг мэдлэг мэдээллээр хангах, орчин үеийн чиг хандлагатай зэрэгцэн хөгжих, иргэд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж чөлөөт эдийн засгаас тогтмол, тодорхой үр өгөөж хүртэх боломжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал биржээс 1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлснийг онцлоод, кампанит ажлын зорилго, алсын хараа, үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Төгсгөлд нь суралцагчдад баяр хүргэж амжилт хүсээд, сертификатыг гардууллаа.

"Монголын хөрөнгийн бирж" ХК энэхүү сургалтаар хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад зорин ажилладаг.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ