• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-05 17:40:54

Арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-09-05 17:16:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/358 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2024, 2025 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

"Худалдаа, хөгжлийн банк" ХК нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дугаар 03 тогтоолоор Банкны 2024 оны санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсны дараах цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 болон бусад холбогдох хэсгүүд, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь хэсэг болон Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн, 35.3 дахь хэсэг, "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.16 дахь заалт болон 13 дугаар зүйлийг тус тус үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. 

Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтсон байна.

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 03 тогтоолыг энд дарж үзнэ үү.

2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ