• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48023.2

( -67.05 -0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48023.2 -67.05
MSE A Индекс 17389.52 -27.89
MSE B Индекс 14065.12 53.19

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-24 17:24:32

Энэ өдөр нийт 9,278,175,183 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-24 16:49:23

Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран, орон нутгийн иргэдэд сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.

06-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-23 18:03:52

Энэ өдөр нийт 11,233,338,647 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-29 17:08:25

2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 669,475,760 төгрөгийн үнийн дүн бүхий 1,544,666 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ард Даатгал ХК (AIC +8.48%), Мандал Даатгал ХК (MNDL +5.80%), Дархан нэхий ХК (NEH +5.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -6.67%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.56%), Улсын их дэлгүүр ХК (UID -5.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,841 ширхэг нэгж эрх 5,972,098 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 418 ширхэг үнэт цаас 41,790,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 351 ширхэг үнэт цаас 35,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,396 ширхэг үнэт цаас 139,600 ам.доллар (498,901,084 МНТ)-оор тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,251,238,942 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.63% хувиар өсч, 49,799.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,343,446,939,342 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ