• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-05 17:40:54

Арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-09-05 17:16:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/358 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2024, 2025 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-02 15:17:50

2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 503,582,396 төгрөгийн үнийн дүн бүхий 620,196 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Барилга корпораци ХК (BRC +15.00%), Хүрд XK (HRD +8.70%), Ард Даатгал ХК (AIC +6.79%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол керамик ХК (KEK -15.00%), Оллоо ХК (OLL -13.04%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 28,938 ширхэг нэгж эрх 2,785,607 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 14 ширхэг үнэт цаас 1,400,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 41,687 ширхэг үнэт цаас 22,344,232 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 530,112,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.97% хувиар буурч, 49,115.56 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,268,260,654,778 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ