• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-05 17:40:54

Арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-09-05 17:16:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/358 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2024, 2025 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ЭТГЭЭДИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ӨӨР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДЭД ШИЛЖҮҮЛЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

2025-06-05 17:01:10

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.2, 87.4.1 дэх заалтыг үндэслэн “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй үнэт цаасны компанийн үндсэн харилцагчдыг бусад зохицуулалттай этгээдэд шилжүүлэх зорилгоор уралдаант шалгаруулалт зохион байгуулах комиссыг Хорооны даргын 2025 оны 225 дугаар тушаалаар байгуулсан билээ.

Иймд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон дор дурдсан 2 компанийн нийт 1,776 харилцагчдыг багцлан шилжүүлэхийг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор Уралдаант шалгаруулалт явуулах комисст ирүүлнэ үү. Үүнд:

Үнэт цаасны компанийн нэр

Байгуулагдсан огноо

Харилцагчийн тоо

1

"Блүмсбюри секьюритис ҮЦК" ХХК (РД:5193104)

2007 №155

1,686

2

“Монгол хувьцаа ҮЦК” ХХК (РД:6143881)

2018 №108

90

 

Нийт:

 

1,776

 

Тус комисс нь уралдаант шалгаруулалтын материалыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 10 хоногийн дотор дүгнэж, эрх хүлээн авагчид танилцуулах ба эрх хүлээн авагч нь онцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг шалгарсан эрх бүхий компанид шилжүүлэх саналыг Санхүүгийн зохицуулах хороонд ажлын 3 хоногийн дотор танилцуулах болно.

Жич: Нэмэлт мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын 51-261677 тоот утсаар холбогдож авна уу.

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ КОМИСС

2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр