• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

“ОЛОН УЛС БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ИНФЛЯЦЫН ТААМАГЛАЛ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-05 20:46:43

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн өнөөдөр (2025.06.05) биржийн “MSE hall”-д зохион байгуулагдсан өглөөний уулзалтаар “Олон улс ба Монголын эдийн засаг, инфляцын таамаглал” сэдвийн хүрээнд зочдод мэдээлэл өглөө.

Тухайлбал:

  • Глобал эдийн засгийн өнөөдөр ба хэтийн төлөв

  • Бараа таваар, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон төсөөлөл

  • Цаашдын эрсдэл

  • Монголын макро эдийн засгийн орчин

  • Макро эдийн засаг өрх гэрт хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээллийг олон улс ба Монголд гэсэн харьцуулалтаар тоймлон хүргэсэн юм.

Тэрээр сүүлийн саруудад АНУ, БНХАУ-д томилолтоор ажилласан үеийнхээ мэдээлэл судалгаанд үндэслэсэн цар тахлын дараах үе, “Трамп тариф”-аас үүдэлтэй олон улсын эдийн засагт гарч буй өөрчлөлт шинэчлэлтүүд, ирээдүйд улс оронд тулгарч болзошгүй сорилтууд, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх эрэлхийлэл, шийдэлтэй холбоотой дүгнэлтээ хуваалцлаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ