• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48720.91

( 327.24 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48720.91 327.24
MSE A Индекс 18103.66 109.15
MSE B Индекс 14349.59 -115.26

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-29 17:17:50

Энэ өдөр нийт 20,859,934,843 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-29 11:50:43

Анхдагч зах зээлийн арилжаагаар нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЖ, I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 09 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2025-08-29 11:50:04

“Шунхлай” ХХК-ийн өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 5 өдрийн хугацаанд явуулах бөгөөд Транч 1 бондод 40.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХӨДӨӨ ОРОН НУТГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-06-17 10:31:51

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хөдөө орон нутгуудад “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Өдөрлөг 2025 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймгуудаас эхлэх бөгөөд

  • 1072 хувьцааны ногдол ашиг - баялгийн тэгш хуваарилалтын талаар ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх,
  • Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,
  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах,
  • Үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх
  • “Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд тойм мэдээлэл хүргэх юм.

Иргэд, хөрөнгө оруулагчид та бүхнийг “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” сэдэвт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ