• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48720.91

( 327.24 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48720.91 327.24
MSE A Индекс 18103.66 109.15
MSE B Индекс 14349.59 -115.26

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-29 17:17:50

Энэ өдөр нийт 20,859,934,843 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-29 11:50:43

Анхдагч зах зээлийн арилжаагаар нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЖ, I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 09 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2025-08-29 11:50:04

“Шунхлай” ХХК-ийн өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 5 өдрийн хугацаанд явуулах бөгөөд Транч 1 бондод 40.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 2,723,935,399 төгрөгийн үнийн дүн бүхий 34,320,824 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол шевро ХК (MVO +14.99%), Женко тур бюро ХК (JTB +7.90%), Ариг гал ХК (EER +4.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянтээг ХК (BTG -15.00%), Силикат ХК (SIL -15.00%), Бэрх Уул ХК (BEU -14.90%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 28,856 ширхэг нэгж эрх 22,989,293 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 26,200 ширхэг үнэт цаас 2,618,760,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 193 ширхэг үнэт цаас 19,300,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаас 500 ам.доллар (МНТ 1,789,780)-оор,

  • Багцын арилжаагаар 1,425,000 ширхэг үнэт цаас 1,995,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 51 багц 3,315 тонн CaF2-95% хайлуур жоншны баяжмал 994,500 ам.доллар буюу 3,559,872,420 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.18% хувиар буурч, 48,606.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,062,403,050,756 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ