• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49119.52

( -159.78 -0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49119.52 -159.78
MSE A Индекс 18934.5 -53.07
MSE B Индекс 14568.99 76.89

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-17 16:36:31

Энэ өдөр нийт 59,657,959,594 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17 15:40:25

Тус компани IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 4,116,812,809 төгрөгийг түүхий эд, материал (ТЭМ) худалдан авахад зарцуулсан бөгөөд уг зардлыг 2024 онд бүрэн санхүүжүүлж дуусгасан байна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17 14:05:46

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөөнд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг худалдаж авах ажиллагаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон компанийн үнэт цаасны танилцуулгад тусгагдсан зориулалтын дагуу үе шаттайгаар хэрэгжиж байна.

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-26 16:29:47

2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 349,562,619 төгрөгийн үнийн дүн бүхий 1,071,088 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл ХК (HVL +13.46%), Би ди сек ХК (BDS +11.85%), Булигаар ХК (MBG +10.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монос хүнс ХК (MFC -2.57%), Хас Банк (XAC -2.14%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -2.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 1,362 ширхэг нэгж эрх 542,331 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,986 ширхэг үнэт цаас 278,605,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,282 ширхэг үнэт цаас 528,190,000 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар нийт 715,000 ширхэг үнэт цаас 1,001,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 9 багц 29,700 тонн fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,826,550 ам.доллар буюу 6,539,779,620 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц, 32,000 тонн, баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 1,430,400  ам.доллар буюу 5,121,404,160  төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК"-ийн 16 багц, 102,400 тонн, дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 7,987,200  ам.доллар буюу 28,597,370,880  төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 42,416,454,610 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.74% хувиар өсч, 48,404.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,963,505,260,867 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ