• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэргүй тайлантай энд дарж танилцана уу.

"ТЭЭВЭР АЧЛАЛ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-07-08 09:23:36

Тус компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 59,152 (тавин есөн мянга нэг зуун тавин хоёр) ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдлаа.

Мэдээ мэдээлэл

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

“Монголын хөрөнгийн бирж” ХК 2022 онд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо), Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллагуудтай хамтран ESG буюу БОНЗ тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг баталсан.

Уг удирдамжийг үндэслэн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын олон нийтэд мэдээлэл хүргэх журмыг, хавсралтаар ESG буюу БОНЗ-ын тайлагналын маягтын загварыг баталж, 2022-2024 он хүртэл тус маягтын дагуу нийт бүртгэлтэй компаниуд сайн дурын үндсэн дээр биржид тайлангаа ирүүлэн, бирж цахим хуудсаараа дамжуулан тайланг олон нийтэд хүргэж ирсэн.

Харин 2024 оны 10-р сард МХБ-ийн "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам"-д өөрчлөлт орж тус журмын 3.7-д "Биржийн үнэт цаасны бүртгэлийн I ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь байгаль орчин, нийгэм, засаглал (цаашид “БОНЗ” гэх)-ын чиглэлээр тайлант хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээллийг хавсралт маягт 1-ийн дагуу гаргаж дараа жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ. Биржийн үнэт цаасны бүртгэлийн II болон III ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь БОНЗ-ын тайланг дээрх тогтоосон хугацаанд сайн дурын үндсэн дээр ирүүлж болно...” гэж заасан билээ.

Энэ дагуу Монголын хөрөнгийн биржид дараах нэр бүхий 28 хувьцаат компани БОНЗ тогтвортой байдлын тайлагналаа ирүүлж, цахим хуудсанд байршуулсан байна.

Тоон код

Үсгэн код

Компанийн нэр

Ирүүлсэн огноо

Ангилал

1

90

APU

"АПУ" ХК

4/25/2025

I

2

326

AARD

"Ард санхүүгийн нэгдэл " ХК

6/27/2025

I

3

396

BAN

"Багануур" ХК

6/26/2025

II

4

565

GAZR

"Газар шим үйлдвэр" ХК

5/9/2025

I

5

354

GOV

"Говь" ХК

1/10/2025

I

6

562

GLMT

"Голомт банк"ХК

6/20/2025

I

7

553

INV

"Инвескор ББСБ" ХК

3/26/2025

I

8

545

LEND

"ЛэндМН ББСБ" ХК

5/1/2025

I

9

547

MNDL

"Мандал даатгал" ХК

4/30/2025

I

10

542

MIK

"МИК Холдинг" ХК

4/30/2025

I

11

162

MDIC

"Монгол даатгал" ХК

6/30/2025

I

12

541

MNP

"Монгол шуудан" ХК

6/17/2025

I

13

551

MFC

"Монос хүнс" ХК

4/18/2025

I

14

135

SUU

"Сүү" ХК

3/28/2025

I

15

557

CUMN

"Премиум Нэксус"ХК

5/29/2025

II

16

22

TCK

"Талх чихэр" ХК

5/1/2025

I

17

564

SBM

"Төрийн банк" ХК

4/30/2025

I

18

549

TUM

"Түмэн шувуут" ХК

5/20/2025

I

19

 573

TGI 

"Тэнгэр даатгал" ХК

5/9/2025

II

20

195

BUK

"УБ-БҮК" ХК

4/29/2025

II

21

94

HUN

"Увс хүнс" ХК

4/30/2025

II

22

563

KHAN

"Хаан банк" ХК

4/30/2025

I

23

568

XAC

"Хас банк" ХК

4/29/2025

I

24

567

TDB

"Худалдаа хөгжлийн банк"ХК

5/5/2025

I

25

466

BOE

"Эрчим Баян-Өлгий" ХК

5/1/2025

II

26

572

MGLA

"Эм Жи Эл Акуа" ХК

4/30/2025

II

27

551

MFC

"Монос хүнс" ХК

7/7/2025

I

28

188

MSE

"Монголын хөрөнгийн бирж" ХК

7/8/2025

I

 

Биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд тус тайланг олон нийтэд нээлттэй мэдээлснээр хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнесийн зарчмууд шийдвэрлэх чухал хүчин зүйл болж байна.

Учир нь хөрөнгө оруулагчид компаниудын үйл ажиллагаанаас үүдэлтэй учирч болзошгүй БОНЗ-ын эрсдэлүүд, тэдгээрийг удирдах, даван туулах чадавх, улмаар бизнесийн үнэ цэнийг бий болгох чадварыг нь илүү сайн ойлгохын тулд компаниудын тогтвортой байдлын стратеги, арга хандлагад илүүтэй анхаарах болсон нь энэ чиглэлийн мэдээллийн эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлж байгаа юм.

Тогтвортой байдлыг удирдах, тайлагнах сайн туршлагыг нэвтрүүлсэн компаниуд нь санхүүгийн эрсдэлүүдийг удирдаж мөн шинэ боломжуудыг нээх давуу талтай.

Тухайлбал, Монголын банкууд Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлснээр байгууллагаас ирж буй зээлийн хүсэлтийг судлахдаа зарчмууд дээр тулгуурлан байгаль орчин, нийгмийн эрсдэлийг нь үнэлж байна. Түүний адилаар хөрөнгийн зах зээлийн олон хөрөнгө оруулагчид компаниудаас БОНЗ-тай холбоотой эрсдэл, боломжуудаа хэрхэн удирдаж буй талаар мэдээлэл авах болсон билээ.

Тогтвортой байдлын тайлагналын ашиг тус: Олон улсад “БОНЗ бол байгууллагын үнэ цэн, харин тогтвортой байдлыг компанийн гүйцэтгэл болон түүний оролцогч талуудад нөлөөлж болох БОНЗ-ын өргөн хүрээний асуудал” хэмээн тодорхойлсон төдийгүй хөрөнгийн зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдыг татах нэгэн чухал алхам болж байна.

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэргүй тайлантай энд дарж танилцана уу.

БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамжтай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ